![](/uploads/201604/news/thumb/ba1876cda30ff061dc7680666297a8f1_x3.jpg)
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны дөрөвдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зохион байгуулагдах Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад үндсэн илтгэгчээр оролцоно. Уг чуулга уулзалтыг Швейцарын “Кредит Свисс” банкнаас зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад нийт 18 их наяд ам.долларын хөрөнгийн удирдлагыг хариуцан ажиллаж буй 2800 гаруй санхүү, хөрөнгө оруулалтын салбарын төлөөлөл, хөрөнгө оруулагчид оролцох юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мөн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Ерөнхий Захирагч Лян Жөнин, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Зинь Лицюнь нартай тус тус уулзана.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцоно | ||
Үзсэн: 910 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.