Түрээсийн орон сууцнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 5 хувийн квот олгохоор Барилга, хот байгуулалтын яамнаас хуваарилсан. Өөрөөр хэлбэл, нийслэлд хуваарилагдсан “Буянт-Ухаа 2” хороолол дахь 350 орон сууцны 17-г нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд түрээслэх юм. Гэвч энэ хуваарилалт эрэлтэд хүрэлцэхгүй байна гэж өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд Түрээсийн орон сууцанд оногдох 5 хувийн квотыг 10 хувь болгохыг хүсч байна.
Улаанбаатар хотын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 30 мянга гаруй иргэн бий. Тэдний 70 хувьд нь орон сууц нэн шаардлагатай байгааг өнөөдөр хэвлэлийнхэнд хандсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын тэргүүнүүд хэллээ. Тэд Барилга хот байгуулалтын яам болон ТОСК-д хугацаатай шаардлага хүргүүлж буй юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шаардлагын хариугаа энэ сарын 8-нд авах бөгөөд шаардлагад хариу ирүүлээгүй нөхцөлд дараагийн арга хэмжээгээ орно гэсэн юм.
| Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 5 хувийн квотыг 10 болгохыг хүслээ | ||
| Үзсэн: 389 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.