Малчид өөрсдөө бэлчээрээ эзэмшиж доройтуулсан тохиолдолд хариуцлага хүлээдэг болно. Тодруулбал Хүнс, хөдөө аж ахуйн яамгаас боловсруулсан Бэлчээрийн тухай хуулийн төсөлд малчид бэлчээрээ хамгаалах, сэлгэх, нөхөн сэргээх, ашиглах, эзэмших эрхтэй гэж тусгасан. Нөгөөтэйгүүр эргээд доройтуулсан тохиолдолд хариуцлага хүлээх байдлаар заажээ.
Ийм хуультай болсноор доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, бэлчээрийн даац хэтрэх зэргээс сэргийлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн малчид өөрсдөө бэлчээрээ эзэмшихээр бэлчээр сэлгэлтээ тогтмол хийж, бусад малчдад тодорхой төлбөртэйгээр ашиглуулах боломжтой юм.
| Малчид бэлчээрээ доройтуулвал хариуцлага хүлээнэ | ||
| Үзсэн: 315 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.