Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй 5 эмийг хөнгөлөлттэй үнийн жагсаалтад багтаасан байна.
Тухайлбал, элэгний В вирусын эсрэг үйлчилгээтэй 220 мянган төгрөгөөр худалдаалж байсан Тенофобир эм 1200 төгрөг болж хямдарчээ. Ирэх сарын 1-нээс эхлэн элэгний Тенофобир, Ламивудин, Телбивудин, Рибаварин, Интерферон гэсэн 5 эмийг хямдралтай үнээр худалдаална.
Дашрамд өгүүлэхэд, “Элэг бүтэн Монгол” аянд нэгдсэн иргэдийн зүгээс мөн элэгний вирусын эсрэг Харвони эмийг 80 хувь хөнгөлөх, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2016 оны зардлын төсөвт дээрх шаардлагатай уялдуулан 30 тэрбум төгрөгийг нэмж тусгах зэрэг санал гаргасан. Дээрх саналуудыг Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлээд байгаа юм.
| Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй 5 эмийг орууллаа | ||
| Үзсэн: 420 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.