Энэ хавар тариалалт хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа асуудлаар Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос хэвлэлийнхэнд хандлаа. Гэвч салбарын яамнаас хаврын тариалалтын бэлтгэл бүрэн хангагдсан, 1000 гаруй тариаланч хөнгөлөлттэй зээл олгох ажил хэлэлцээний түвшинд байгаа тухай мэдээлсэн юм. “Газар тариалан” холбоонынхон “2014-2015 оны хооронд 70 гаруй аж ахуйн нэгжид 600 мянган тонн орчим улаанбуудайг импортоор оруулах зөвшөөрөл олгосон нь дотоодын тариаланчдад хүндрэл учруулж байна” гэсэн бол ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд “2015 онд газар тариалангийн салбар ургацынхаа 80 гаруй хувийг алдсан. Үүнээс үүдэн энэ салбарынхан 400 орчим тэрбум төгрөгийн хохирол амсчээ. Тиймээс тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Гэтэл энэ зээл олгох асуудал гацаанд орсон гэж "Газар тариалан" холбооныхон өнөөдөр мэдэгдсэн бол салбарын яамнаас мөн л эсрэг тайлбар хийж байна. Тэдний мэдээлэл салбарын яамныхаас хол зөрүүтэй байлаа. ХХААЯ-аас өгч байгаа мэдээллээр хаврын тариалалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан” гэв.
| Үр тариа эрхлэгчдийн холбооныхон мэдээлэл хийлээ | ||
| Үзсэн: 351 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.