Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Гааль, татварын ерөнхий газарт ажиллаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө. Ирэх сараас Нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд буцаан олгохыг Гааль, татварын ерөнхий газрынханд үүрэг болгов.
Энэхүү хууль өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн. Тухайн үед улсын хэмжээнд аж ахуйн нэгжүүд 8400 орчим кассын машинаар иргэдэд үйлчилж байлаа. Харин өнөөдөр 32000 кассын машин ажиллаж байна. Энэ нь сүүлийн гурван сард дөрөв дахин өссөн үзүүлэлт юм. НӨАТ суутган төлөгч 30 гаруй мянган аж ахуйн нэгжээс 8000 мянга гаруй НӨАТ-ын системд холбогдож, баримт хэвлэж өгч байна. Жижиг дэлгүүр лангуу ажиллуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн 34 орчим хувь нь кассын машинтай болоод байна. Тэдэнд өндөр үнээр кассын машин шахах гэж байна гэсэн нь андуу ташаа мэдээлэл болохыг кассын систем нийлүүлэгчид, бас албаныхан хэлж байна. Өөрөөр хэлбэл, кассын системийн олон хувилбаруудыг санал болгож буй юм байна.
| Ерөнхий сайд Гааль, татварын ерөнхий газарт ажиллав | ||
| Үзсэн: 471 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.