Шууд Chart

Н.Лүндэндорж дүүргүүдийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

2016-04-04 18:42:04

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгээр тайлан тавьж, шүүгчдийн санал хүсэлтийг сонслоо.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 23 шүүгчтэй, шүүх хурлын таван танхимтай. Энэ үеэр Н.Лүндэндорж шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагаа орон нутаг болон нийслэлд амжилттай хэрэгжиж байгааг онцолсон юм.

Шүүх байгууллага дагнаж байгуулагдсанаар шүүгчийн ачаалал буурсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх жилд 1000 гаруй хэрэг маргааныг шийддэг тухай шүүгчид хэлэв.

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  гэрч хохирогчийг хамгаалах тусгай өрөөтэй. Мөн иргэд шүүх хуралдаанд цахим хэлбэрээр орох бололцоог хангасан, шүүх байгууллага иргэдэд нээлттэй үйлчилж байгааг холбогдох албаныхан мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Н.Лүндэндорж дүүргүүдийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй