Шууд Chart

“Буянт-Ухаа 2” хорооллын 18 байрыг нэмж түрээслүүлэх боломжтой

2016-04-05 14:50:03

Нийслэл хотод түрээсийн орон сууцанд хамрагдахаар нийт 4000 гаруй иргэн хандсанаас 2400 орчим иргэн бүртгүүлжээ. Үүнээс 350 иргэн түрээсийн орон сууцанд орох юм. Үлдсэн 2000 гаруй иргэн дээрх хөтөлбөрт хамрагдаж чадахгүй үлдэнэ. Хөдөө орон нутагт мөн эрэлт нь нийлүүлэлтээсээ давсан байна. Тухайлбал, Увс аймагт 400 гаруй иргэн хүсэлт гаргаснаас 83 иргэн дээрх хөтөлбөрт хамрагджээ. Харин Дархан-Уул аймгийн хувьд 200 гаруй иргэн журмын дагуу сугалаанд оролцож 83 иргэн "Түрээсийн орон сууц" хөтөлбөр хамрагдсан байна.

Энэ удаагийн "Түрээсийн орон сууц" хөтөлбөрт “Буянт-Ухаа 2” хорооллын 30 ширхэг байрыг хамруулсан. Цаашид эрэлт их байгаа учраас ирэх долоодугаар сард хүлээлгэж өгөх тус хорооллын шинэ 18 ширхэг байрыг мөн энэ маягаар түрээслүүлэх боломжтой гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Буянт-Ухаа 2” хорооллын 18 байрыг нэмж түрээслүүлэх боломжтой  
Үзсэн: 496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй