Шууд Chart

Улсын хэмжээнд 8000 гаруй иргэн чихрийн шижинтэй байна

2016-04-05 15:55:48

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-нд Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиодог. Дэлхий дахинаа энэ өдрийг “Чихрийн шижингийн эсрэг тэмцье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 

Манай улсын хэмжээнд 8000 гаруй хүн энэ өвчнөөр өвдсөн гэсэн тоо баримт бий. Гэхдээ энэ бол зөвхөн эмнэлэгийн байгууллагад хандаж өвчнөө эмчлүүлж байгаа хүний тоо. Үүний цаана өвчтэй гэдгээ мэдэхгүй олон хүн байна. Иймд иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн оношлогоо, шинжилгээнд хамрагдахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас уриаллаа.

Нийслэлийн анхан шатны бүх эмнэлэгт чихрийн шижин өвчний шинжилгээг үнэ төлбөргүй хийдэг. Иргэд өөрсдийн эрүүл мэнддээ анхаарах нь чухал байна гэдгийг албаны хүн онцолсон юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улсын хэмжээнд 8000 гаруй иргэн чихрийн шижинтэй байна   
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй