Шууд Chart

Сурагчдын улирлын амралт энэ сарын сүүлчээр эхэлнэ

2013-10-02 16:06:30

ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр ээлжийн амралт 10 сарын сүүлчээр эхэлнэ. 1-2 ангийн хүүхдүүд I улиралд найман долоо хоног хичээллэж  хоёр долоо амардаг. Тиймээс тус ангийнхны амралт 10 сарын сүүлийн долоо хоногоос эхэлнэ. Харин гурваас дээш ангийнхан I улиралд есөн долоо хоног хичээллэж нэг долоо хоног амарна. Энэ жилийн хувьд II улирлын амралтыг цаг агаарын байдлыг харгалзан үзэж цагаан сарыг үеэр тааруулах аж. Өнгөрсөн оны хичээлийн жилд сурагчдын амралтыг орон нутаг, нийслэлийн гэж хувааж байсан бол энэ жил нэгдсэн журмаар амрах юм байна.

Нийтэлсэн: Б.Баярт

Сурагчдын улирлын амралт энэ сарын сүүлчээр эхэлнэ  
Үзсэн: 1697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй