Нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг түгжрэлийг багасгах зорилгоор Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “Ачиж журамлах алба”–ыг 09 сарын 02-ноос эхлэн ажиллуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар зорчих хэсгийн I эгнээнд зогссон 449 тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлсэн бөгөөд торгуулийн 30.034.700 төгрөгийг нийслэлийн Төрийн санд төвлөрүүлжээ. Тус албаныхан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг дүрс бичлэг, фото зургаар баримтжуулан лацдаж, зөөвөрлөдөг. Зорчих хэсгийн I эгнээнд байрлуулсан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
449 тээврийн хэрэгсэлд 30 сая төгрөгийн торгууль ногдууллаа | ||
Үзсэн: 1211 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.