Энэ онд Баян-Өлгий аймагт 835766 толгой мал төллөх ёстойгоос өнөөдрийн байдлаар 368871 толгой мал төллөсөн байна. Энэ нь нийт төллөх малын 43 хувь бөгөөд одоо цаг агаар дулаарч, цаашид хаваржилтын байдал сайжрах төлөвтэй байгаа аж.
Тус аймаг өнгөрсөн жил түүхэнд анх удаа 2 сая 21 мянган толгой мал тоолуулсан юм. Үүнээс гадна өнгөрсөн өвөл Баян-Өлгий аймгийн Баяннуур, Цэнгэл сум, Улаанхус, Сагсай сумдын зарим баг зудын байдалтай байсан бөгөөд аймгийн хэмжээнд оны эхэнд тоологдсон нийт малын 0.07 хувь буюу 13702 толгой мал хорогдож, 18842 толгой хээлтэгч хээл хаясан мэдээтэй байна.
Энэ жилийн хувьд хатуухан өвлийг даван туулсан тус аймгийн малчдын хаваржилтын байдал харьцангуй сайжирч байна гэлээ.
| Баян-Өлгий аймагт мал төллөлт 43 хувьтай байна | ||
| Үзсэн: 531 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.