Шууд Chart

Барилгын материалын задгай худалдаа иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна

2016-04-06 18:54:28

Хотын А зэрэглэлийн бүсэд орох 100 айл орчмын өнгө төрх будаг, замын хар үнэртэж, цемент, шохой бургиж, шилэн хөвөн хийссэн байдалтай байна. Энэ асуудал хаврын урь орж, газар гэсэхтэй зэрэгцээд жил бүр сөхөгдсөн хэвээр. 100 айлын барилгын захыг эндээс нүүлгэнэ гэж олон жил ярьж байгаа ч наймаа хийдэг 500 хүний эрхийг хүндэтгээд 80 мянган хүний эрхийг хэр удаан боогдуулах вэ гэдэг нь тодорхойгүй байна.  

Ялангуяа Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хорооны иргэдийг өдөр бүр бухимдуулдаг барилгын материалын задгай худалдаатай орчин зэргэлдээ байрлах улсын бүртгэлийн төвийн үйлчлүүлэгчдэд ч хүндрэлтэй байдаг. Тэгвэл хотын төвийнхөө энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар албаны хүнээс тодруулахад, 2020 он гэхэд барилгын материалын бөөний худалдааны төвийг барьж дуусгах төлөвлөгөөтэй төслийг эхлүүлж байгаа талаар дуулгалаа.

Гэтэл бүтэн 4 жил иргэд үргэлжлэн хохирох уу гэдэг нэг асуудал сөхөгдөж байна. Олон нийтийн эрх ашгийг цөөнхөөс дээгүүр тавихыг 100 айл орчимд оршин суугчид болоод энд ажилладаг, зорчдог иргэд хотын удирдлагаас асууж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Барилгын материалын задгай худалдаа иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна  
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй