![](/uploads/201604/news/thumb/fd5829c61313f0be0dc2c4c8ef165b55_x3.jpg)
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгкогт болж буй Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Эрдэнэс Монгол" ХХК-иас зохион байгуулсан “Хөрөнгө оруулалтын стратегийн шинэчлэл” уулзалтад оролцов.
Монголын эдийн засгийн нөхцөл байдал, уул уурхай, дэд бүтцийн салбарт баримталж буй бодлогын талаар мэдээлэл өгч, гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд Засгийн газрын зүгээс анхааран ажиллаж буйгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын үеэр илэрхийллээ.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан компанийн стратегийн шинэчлэл хийх, хөрөнгө оруулалтын шинэ төслийн менежментийг бэхжүүлэх, ашгийн төлөө бизнесийн зарчмын дагуу компанийн үйл ажиллагааг явуулахыг зорьж буй талаар хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Түүнчлэн “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын удирдлагын ур чадварыг сайжруулах, нэгдлийн хэмжээнд нэгдсэн санхүүгийн удирдлага, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын шинэ төслийн менежментийг бүхэлд нь хамарсан цогц удирдлагын мэдээллийн системийг шинээр нэвтрүүлэн толгой компанийн түвшинд удирдлагын чиг үүргийг бэхжүүлэх ажлуудыг Азийн хөгжлийн банктай хамтран гүйцэтгэж байгаагаа танилцуулж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд “Хөрөнгө оруулалтын стратегийн шинэчлэл” уулзалтад оролцов | ||
Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.