Шууд Chart

Батлан хамгаалахын нийт зардлын 10 хувиар өлсгөлөн, ядуурлыг эцэслэх боломжтой

2016-04-07 13:07:41

Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудын батлан хамгаалах салбарын зардал сүүлийн дөрвөн жилд анх удаа дунджаар нэг хувийн өсөлттэй гарчээ. Харин эдгээр нийт зардлын 10 хувийг л зарцуулахад дэлхий дээр өлсгөлөн ядуурлыг эцэс болгох тогтвортой хөгжлийн зорилт биеллээ олох бүрэн боломж бий гэж Стокгольмийн Энх тайвны судалгааны олон улсын хүрээлэн тооцоолжээ.

Өнгөрсөн онд дэлхийн улс орнууд цэрэг, батлан хамгаалахын салбартаа нийт 1.7 их наяд америк долларыг зарцуулсан байна. Энэ зардлын хамгийн их буюу 2.4 хувийг АНУ 596 тэрбум доллар гэсэн дүнгээр бүрдүүлжээ. Хятад улс  215 тэрбум долларыг батлан хамгаалах зардалдаа зарцуулснаар Америкийн араас удаалсан бол Саудын Араб, ОХУ, Их Британи зэрэг улс үүний араас айргийн 5-д жагссан байна.

Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2.3 хувь нь ийнхүү улс орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын зардалд зориулагдаж байгаа бол дээрх 2.3 хувьд багтсан хөрөнгийн ердөө 10 хувиар дэлхий дээрх өлсгөлөн, ядууралд цэг тавих хөрөнгийн санг бүрдүүлэх боломжтой гэж Стокгольмийн судлаачид хэлж байна.

НҮБ-ын тооцоо судалгаанаас иш татвал, одоогоор 800 сая орчим хүн туйлын ядуу аж төрж, өлсгөлөнд нэрвэгдсэн байна. Эдгээр хүмүүсийг өлсгөлөн, ядуурлаас гаргах, мөн дэлхийн хүн амын сайн сайхны төлөө зарцуулж болох хэчнээн их хөрөнгө улс орнуудын цэрэг батлан хамгаалахын зардалд зориулагдаж байгааг харуулахыг Стокгольмийн энх тайвны судалгааны олон улсын хүрээлэн зорьжээ.

Нийтэлсэн: УБЦТС ТӨХК

Батлан хамгаалахын нийт зардлын 10 хувиар өлсгөлөн, ядуурлыг эцэслэх боломжтой  
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй