Шууд Chart

“Ногоон технологи, инноваци” үзэсгэлэн ирэх сард болно

2016-04-07 16:04:05

Байгальд ээлтэй шинэ техник технологийг Монголд нэвтрүүлэх, нутагшуулах боломж хэр байгааг танилцуулдаг “Ногоон технологи, инноваци” үзэсгэлэн гурав дахь жилдээ болох гэж байна. Ирэх тавдугаар сард болох үзэсгэлэнг угтан Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг хамтран ажиллахыг уриалж байна.

Авто зам тавихын тулд заавал уул нурааж, хайрга зөөхгүйгээр байгальд ээлтэй технологийн аргаар шийдэх боломжтой. Польш улсын дуосолит хэмээх авто замын үндсэн суурь байгуулах дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэхээр салбарынхан судалж байна. Яг үүн шиг манайд өндөр өртгөөр хийдэг ажил үйлчилгээг хэмнэлттэй хөрөнгөөр байгальд хор хөнөөл багатайгаар шийдэх гарц шийдлийг уг үзэсгэлэнд оролцсоноор мэдэж, турших боломжтой. Үүнээс гадна шинэ барилга барих гэж байгаа бол материалыг нь байгальд ээлтэй технологиор хийх зэргээс эхлээд бүх зүйлд техник технологийн дэвшил, инновацийг ашиглахад анхаарна. Үүний тулд төрийн болон хувийн хэвшлийнхэн, бүх яамд харилцан хамтран ажиллах бодлого хэрэгтэй гэж үзэсгэлэнг зохион байгуулагчид үзэж байна.

Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглахын тулд дэлхийн улс орнууд ямар техник технологийг нэвтрүүлж байгаатай танилцах, салбар хуралдаан зохион байгуулах зэрэг ажлуудыг мөн төлөвлөж байгаа ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Ногоон технологи, инноваци” үзэсгэлэн ирэх сард болно  
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй