Шууд Chart

Нэгдүгээр эгнээнд зогссон 449 тээврийн хэрэгслийг ачжээ

2013-10-03 08:48:55

Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон машиныг журамлах ажлыг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон 449 тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлсэн бөгөөд торгуулийн  30.034.700 төгрөгийг нийслэлийн Төрийн санд төвлөрүүлжээ.

Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм .

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Нэгдүгээр эгнээнд зогссон 449 тээврийн хэрэгслийг ачжээ  
Үзсэн: 1183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй