Шууд Chart

Зуслангийн газрыг цахимаар бүртгэнэ

2016-04-08 15:16:00

Зуслангийн газар өмчлөх цахим бүртгэл өнөөдөр эхэллээ. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 26 байршилд 18200 гаруй иргэн зуслангийн газраа цахимаар өмчилж авах боломжтой. Тиймээс чухам хэрхэн бүртгүүлэх талаар танилцуулъя.   

Иргэн та цахим бүртгэлийн систем www.Ulaanbaatar.mn сайтын баруун дээд буланд байгаа газрын харилцааны ухаалаг системийн хаягийг сонгоно.  

Энэхүү бүртгэлийн хугацааг одоогоор тогтоогоогүй ч ирэх есдүгээр сарын 15-ны дотор амжуулахыг мэргэжлийнхэн анхааруулж байна.

Өмчлүүлэх газрыг тодруулбал, Сүхбаатар дүүрэгт Ар хустай, Цолмон, Цээнэ, Бэлхийн даваат, Бэлхийн мааньт, Гоодой, Баянбулаг, Бэлхийн хадат, Бэлх, Бэлхийн цуурайт, Хандгайт, Хандгайтын богино, Хуурай мухар, Майхан толгой, Санзай, Сэлбэ, Сэлх, Шарга морьт, Зуун мод, Чингэлтэй дүүрэгт Жигжид, Яргайт, Ар согоот, Гүнт, Ойн булаг, Шадивлан, Яргайтын богино юм.

Эдгээрээс газар өмчлөхийн тулд иргэн та өмнө нь газар өмчилж аваагүй, зуслангийн газар холбогдох хуулийн заалттай зөрчилдөөгүй байх шаардлагатай.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зуслангийн газрыг цахимаар бүртгэнэ  
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй