Шууд Chart

Сэжигтнүүд гадуур байцаагдаж байна

2013-10-03 09:51:42

Өнгөрсөн наймдугаар сарын 23-нд “Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах шатсан хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж байгаа. Шалгалтаар түрээслэгчдийг хохирогчоор тогтоох, шатсан эд зүйлийнх нь үнэ хэмжээг тогтоох зэрэг ажил дуусах шатандаа орсон байна. Түүнчлэн Гамшиг судлалын хүрээлэн, шүүх шинжилгээ, мэргэжлийн хяналтын шинжилгээний хариу гарчээ. Харин гал юунаас болж гарсан нь тогтоогдоогүй байна. Энэ хэрэгт холбогдуулан 11 хүнийг шалгаж байгаа бөгөөд дөрвөн хүнийг хорьсон ч батлан даалтанд гаргажээ. Одоогоор сэжигтнүүд гадуур байцаагдаж байна.




Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Сэжигтнүүд гадуур байцаагдаж байна   
Үзсэн: 1056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй