Монгол Улсын их сургууль, Карлын их сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх монгол хэл, судлалын үйл ажиллагааг дэмжих тухай хамтын ажиллагааны гэрээнд Монгол Улсын их сургуулийн захирал Р.Бат-Эрдэнэ Карлын их сургуулийн ректор Томаш Зима нар 2016 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Прага хотноо гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Элчин сайд Д.Зүмбэрэллхам болон Карлын их сургуулийн Өмнө ба Төв Азийн хүрээлэнгийн монгол судлалын тэнхимийн багш, судлаачид оролцсон бөгөөд үүний дараа талууд хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож ярилцлаа.
Хоёр их сургууль хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаар харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж оюутан аспирант солилцох, тэдний тоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний хамтарсан семинар, хурал зохион байгуулах, монгол хэл, судлалыг дэмжих зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломж нээгдэж байгааг Карлын их сургуулийн ректор Томаш Зима цохон тэмдэглээд Прага хотноо зохион байгуулагдаж байгаа АСЕМ-ын Түнш орнуудын их сургуулиудын Ректоруудын 5 дугаар хуралд оролцож байгаа Монгол Улсын их сургуулийн захирал Р.Бат-Эрдэнэд болон гэрээ байгуулах асуудлаар санал, санаачлага гарган ажилласан Элчин сайд Д.Зүмбэрэллхам нарт талархал илэрхийллээ.
Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа | ||
Үзсэн: 532 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.