Шууд Chart

Нийслэлд 33143 байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулж байна

2013-10-03 10:26:29

Нийслэлд 65587 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 50,6 хувь буюу 33143 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр аж ахуйн нэгж байгууллагын 86,7 хувь буюу 28724 нь 1-9 ажилтантай бол 5,7 хувь 10-19, 4,1 хувь нь  20-49 үлдсэн 3,5 хувь буюу 1177 аж ахуйн нэгж нь 50-аас дээш тооны ажилтантай юм. Нийт байгууллагын 3,1 хувь нь төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага байгаа бол 96,9 хувь нь хувийн өмч аж.  Харин эдгээр аж ахуйн нэгж, байгууллагын 29,4 мянга буюу 91,5 хувь нь монгол улсын иргэний өмчлөлд байгаа бол 1000 буюу 3,2 хувь нь аль нэг гадны улстай хамтарсан, 1,7 мянга буюу 5,3 хувь нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай юм байна.

 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Нийслэлд 33143 байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулж байна  
Үзсэн: 985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй