Манай улсын уул уурхайн гол бүс нутаг болох Өмнөговь аймаг энэ онд уул уурхай эрхэлж байгаа бүх компаниудыг нөхөн сэргээлт хий гэсэн шаардлагыг тавьж буй юм.
Өмнөговь аймгийн хэмжээнд уул уурхайн хайгуулын лиценз эзэмшигч 180, ашиглалтын 70 орчим лиценз байгааг харахад энэ аймаг цаашдаа ч Монгол Улсын уул уурхайн гол түшиц бүс нутаг гэдэг нь харагдаж байна. Уламжлалт мал аж ахуйтай зэрэгцэн орших уул уурхай Монгол Улсын эдийн засагт гол байр суурьтай ч баялаг нь шавхагдсаны дараа байгаль орчин бэлчээрийн асуудал орон нутгийнхний эртнээс анхаарах гол асуудал болж ирсэн. Тиймэээс ч дэлхийн улс орнуудад хэдийнээ хэрэгжээд эхэлсэн биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгааллыг бүх уурхайд хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг өгөөд байгаа юм байна.
“Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах” гэдэг нь уул уурхайн төслийн үйл ажиллагаанд өртөгдөн унаган төрх, хэв шинж, амьдрах орчноо алдсан биологийн олон янз байдлыг өөр газарт нөхөн хамгаалах арга хэмжээг хэлдэг ажээ. Манай улсад уул уурхай хөгжөөд багагүй хугацааг үдэж байгаа ч олон улсын жишигт хүрсэн нөхөн сэргээлтийг ердөө хуруу дарам цөөхөн компани хийж байна.
Биологийн олон янз байдлын тухай конвенцийг Монгол Улсын Их Хурал 1993 онд соёрхон баталснаар Монгол Улс тус конвенцид албан ёсоор нэгдэн орсон дэлхийн 30 дахь орон болсон байдаг. Конвенцид манай улс нэгдэн орсноор биологийн олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах үүргийг олон улсын өмнө хүлээсэн байна. УИХ-аас 2012 оны тавдугаар сард Байгаль орчны багц хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулиар биологийн олон янз байдлын дүйцүүлэх хамгааллын арга хэмжээг анх удаа хуульчилж өгчээ.
| Өмнөговьд уул уурхайн хайгуулын лиценз эзэмшигч 180 аж ахуйн нэгж, байгууллага бий | ||
| Үзсэн: 336 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.