Хотын төвдөө худалдаа үйлчилгээ, сургууль, цэцэрлэг нь бөөгнөрсөн Улаанбаатар хотыг тэлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор 9 дэд төв бий болгох санаачилгыг хотынхон гаргасан. Улаанбаатар хот 2017 ондоо багтаж 2 дэд төвтэй болно. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын явцад газраа чөлөөлөх айлуудад зориулж, түр оршин суух орон сууцыг барих ажил дуусах шатандаа орсон байна. Өнөөдөр дэд төвүүдийн ажлын явцтай хотын дарга танилцлаа.
Сэлбэ дэд төвд зөвхөн түр оршин суух орон сууц бариад ажил дуусчихгүй. Энд 240 хүүхдийн сургууль, МСҮТ, дулааны станц, зам тавина. Иргэд гэрийнхээ ойролцоо мэргэжил эзэмшиж, хөнгөлөлттэй зээл авч, үйлдвэрлэл эрхэлж, ажлын байртай болно, хүүхдээ сургуулийн өмнөх боловсролд хамруулна гэсэн үг. 21 зүгээр зууны хотын иргэн ямар л үйлчилгээ авах ёстой тэр бүгдийн суурь дэд бүтцийг шийднэ. Энэ харагдаж байгаа шороо тоос боссон газарт 2.2 км авто зам тавина.
Баянхошуу дэд төвийн дэд бүтэц, цэцэрлэг, МСҮТ, дулааны станц барих газарт амьдарч байгаа иргэдийн газрыг чөлөөлүүлнэ. Энэ харагдаж байгаа байр бол тэднийг түр оршин суулгах 50 айлын орон сууц. Барилгын ажлын гүйцэтгэл 97 орчим хувьтай байна.
Нийслэлийг 9 дэд төвтэй болгох ажлын санхүүжилтийг АХБ-тай хамтран шийдэж буй юм байна. Сэлбэ, Баянхошуу дэд төвийг 104.5 сая долларын хөнгөлөлттэй зээлээр барьж, байгуулна. 2017 он гэхэд нийслэл хоёр шинэ дэд төвтэй болсноор айл өрхүүд төвийн цахилгаан, цэвэр бохир устай холбогдож, дулааны асуудлаа шийднэ. Энд бизнес эрхлэгчид бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх суурь нь тавигдана. Гол нь гэр хорооллын газрын үнэ цэнэ өсөх ач холбогдолтой юм байна. Дэд төвүүдийг барьж байгуулах ажил дууссаны дараа 50 айлын хоёр орон сууцыг ахмадын орон сууц болгон ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.
| Нийслэлийн 2 дэд төвийн бүтээн байгуулалтын ажил 2017 онд дуусна | ||
| Үзсэн: 584 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.