![](/uploads/201604/news/thumb/4f9450edca1b9c9f00a8940b5c56f972_x3.jpg)
Энэ оны эхний улирлын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн тухай Улсын бүртгэл статистикийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Он гарснаас хойш эхний гурван сарын байдлаар манай улсын нэгдсэн төсвийн хэмжээ 615 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Төсвийн зарлага орлогоосоо давсан үзүүлэлттэй байгаа нь татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс буурсантай холбоотой гэнэ.
2015 оны эхний улирлын байдлаар манай улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 114 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан бол энэ оны эхний улиралд зургаа дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн экспорт, импортын хэмжээ ч буурсан аж. Экспортын хэмжээ ийнхүү буурахад голлон нөлөөлсөн зүйл бол уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд огцом буурсантай холбоотой гэсэн юм.
Статистикийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ | ||
Үзсэн: 563 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.