Шууд Chart

326 сая төгрөгийн барьцааг чөлөөлөөд байна

2013-10-03 12:16:39

Үүрэн телефоны компаниудын дараа төлбөрт үйлчилгээ иргэдээс барьцаа төлбөр авдаг ч эргээд мөнгөний үр шим нь иргэдэд хүрдэггүй, тус үйлчилгээнийхээ мэдээллийг олон нийтэд ил тод байлгадаггүй талаарх гомдол тасардаггүй. Тийм ч учраас ШӨХТГ өрсөлдөөний тухай хууль, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд дараа төлбөрт үйлчилгээний барьцаа мөнгөнд хүү тооцох, барьцаа төлбөрийг ярианы төлбөрт суутгах замаар чөлөөлүүлэх ажлыг үүрэн холбооны оператор компаниудтай ярилцаж шийдвэр гаргасан. Тус ажлын хүрээнд үүрэн телефон холбооны оператор компаниуд  хэрэглэгчдийнхээ дунд судалгаа явуулж үе шаттайгаар барьцаа төлбөрийг чөлөөлөх ажлуудыг хийж байна. "Мобиком Корпораци" ХХК дараа төлбөрт үйлчилгээг арваас дээш жил ашигласан хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг өнгөрсөн оны 11 дүгээр сараас буцаан олгож эхэлсэн. Түүнчлэн хэрэглэгчдийн санал хүсэлтийг үндэслэн зургаан жилээс дээш ашиглаж байгаа, тодорхой нөхцөл хангасан, найдвартай хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг ярианы төлбөрт суутгах замаар чөлөөлж эхэлсэн байна. 2013 оны 9 сарын байдлаар шаардлага хангасан 9603 хэрэглэгчээс 3885 иргэний 326 сая төгрөгийн барьцааг чөлөөлөөд байгаагаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт албан ёсоор мэдэгдлээ.

Нийтэлсэн: Б.Баярт

326 сая төгрөгийн барьцааг чөлөөлөөд байна  
Үзсэн: 1627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй