![](/uploads/201604/news/thumb/11b7388242000b2cebe0f24dee51b04a_x3.jpg)
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр шатахууны үнэ буурсан талаар болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ. Олон улсын хэмжээнд газрын тосны үнэ буурч байгаатай уялдан импортлогдсон шатахууны үнэ буурах ёстой гэсэн хүлээлт иргэдийн дунд байсан.
Тэгвэл иргэдийн хүлээлт биелэлээ олж, “Мон Суль”, “Петрожамп”, “Тэс петролиум” компани нефть бүтээгдэхүүний үнээ 80-100 төгрөгөөр бууруулжээ. Тухайлбал, АИ92 шатахууны үнэ 1500 төгрөг болсон байна. Иймд бусад “Сод Монгол”, “Шунхлай” зэрэг томоохон шатахуун түгээх газар үнээ буулгах бүрэн боломжтой гэдгийг ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр хэллээ.
ШӨХТГ: Шатахууны үнэ 80-100 төгрөгөөр буурсан | ||
Үзсэн: 587 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.