![](/uploads/201604/news/thumb/729cf07115b334c5dd042f90ae5aec06_x3.jpg)
Хэрвээ та Эрүүл мэндийн даатгал төлдөг бол Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх боломжтой. Харамсалтай нь иргэдэд энэ талаарх мэдлэг мэдээлэл дутуу байдаг учраас төрөөс үзүүлж буй хөнгөлөлтийг төдийлөн сайн мэдэлгүй өнгөрөөдөг. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан шинэ журмыг уншигчдадаа хүргэж байна. Тодруулбал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар хорт хавдартай иргэдийн эмчилгээ, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн зардлыг санхүүжүүлэх, зарим эмийг хөнгөлөлттэй үнээр авах зэрэг асуудлыг хэлэлцэн баталсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Хорт хавдрын химийн эмчилгээнд 450 мянган төгрөгийг даатгалаас даана
Хорт хавдрын зарим тусламж, үйлчилгээний зардлын Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон байна. Тухайлбал, хорт хавдрын химийн өдрийн эмчилгээний зардлын хэмжээг тохиолдол бүрт нь 450 мянган төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас гаргах аж. Харин туяа эмчилгээний зардалд 66 мянган төгрөг гаргахаар болсон байна. Мөн хорт хавдрын хөнгөвчлөх тусламж үйлчилгээний зардалд 300 мянган төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас гаргах аж. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан дээрх журмын тогтоолын дэлгэрэнгүйг ЭНДЭЭС харна уу.
Хиймэл эрхтэний жишиг үнэ ба даатгалаас олгох төлбөрийн хэмжээ
Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлэгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн (хиймэл эрхтэн) жагсаалт, түүний жишиг үнэ, даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээг мөн тогтоосон байна. Түүнчлэн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлэгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн зардлыг санхүүжүүлэх, хяналт тавих журамтай ЭНДЭЭС дэлгэрэнгүй танилцаарай.
Дараах эмийг хөнгөлсөн үнээр авах боломжтой
Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн ерөнхий нэршлийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг тогтоосон байна. Сүүлийн үед иргэдийн дунд элэгний хорт хавдрын өвчлөл их байгаа. Эмчлэх эм нь ч өндөр өртөгтэй. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалаас элэгний болоод өөр олон төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр борлуулах журам баталсан. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзэх боломжтой.
Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэд дараах хөнгөлөлтийг эдэлнэ | ||
Үзсэн: 1245 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.