Шууд Chart

Телевизийн суваг дамжуулагч компаниудад шаардлага хүргүүлжээ

2016-04-13 15:54:42

ШӨХТГ телевизийн суваг дамжуулагч “Юнивишн”, “Скаймедиа”, “DDISH” зэрэг компанид шаардлага хүргүүлжээ.

Дээрх компаниуд нь үзэгчдийн татвараа төлж, үнэгүй үзэх ёстой МҮОНТ-ийн сувгуудыг дамжуулахдаа хаасан нь хуульд харшилж байна гэж үзжээ.

Хэрэглэгчид дээр дурдсан дамжуулагч компаниудад төлбөр төлөөгүй байсан ч Олон нийтийн телевизийн тухай хуулиар МҮОНТ болон “Монголын мэдээ” сувгийг чөлөөтэй хүлээн авах эрхтэй. Гэтэл тэд сувгуудаа эрэмбэлж их мөнгө төлсөн компаниудад эхний сувгуудаа ашиглуулах боломж олгожээ. Иймд ШӨХТГ эдгээр компанийг сувгуудын хуваарилалтаа нээлттэй байдлаар зохион байгуулах ёстой гэв.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Телевизийн суваг дамжуулагч компаниудад шаардлага хүргүүлжээ  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй