
ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, спорт хорооны ахлах дасгалжуулагч, Онцгой байдлын хурандаа А.Батмөнх, дасгалжуулагч, Онцгой байдлын дэд хурандаа Д.Дэлгэрмаа нараар ахлуулсан 12 тамирчин БНСУ-ын Жинжү хотноо зохион байгуулагдах Галын техник спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцохоор явлаа. Энэ удаагийн Галын техник спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа тамирчдыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд зохион байгуулагдсан 2011, 2013 оны бүсийн аварга, 2012 оны улсын аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтыг үндэслэн сонгон авч шигшээ баг бүрдүүлжээ. Аврагчид саадтай 100 метр, довтолгооны шат, 4x100 метрийн буухиа, байлдааны тархалт зэрэг 5 төрлөөр өрсөлдөх юм байна. Дашрамд дуулгахад манай улс гал сөнөөгчдийн ур чадвар, дадлагыг дээшлүүлж үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилготой уралдаан тэмцээн 1956 оноос эхлэн зохион байгуулж эхэлжээ. Монголын Биеийн тамир спортын төв зөвлөлийн тэргүүлэгчдийн 1971 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор гал унтраах техникийн олон төрөлт спортыг спортын нэгдсэн ангилалд оруулж, тамирчдад олгох цол зэргийн нормыг баталсан ажээ.
Аврагчид ДАШТ-д оролцохоор БНСУ-ыг зорилоо | ||
Үзсэн: 1784 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.