![](/uploads/201310/news/thumb/9acf474db899cceef3a1e32f9f6d44ec_x3.gif)
Тавантолгой цахилгаан станц төслийн нэгж төслийн хөрөнгө оруулагчийг сонгох "Техникийн даалгавар"-ыг бэлтгэн, урьдчилан шалгарсан Японы "KANSAI ELECTRIC POWER" , "MARUBENI CORPORATION" Солонгосын "DAEWOO ENGINEERING & CONSTRUCTION", Франц, Солонгосын хамтарсан “GDF SUEZ & POSCO ENERGY” консорциумд хүргүүллээ. "Техникийн даалгаварт"-т байгаль орчин, эрүүл ахуйн European Union Directives 2010/75/EU стандарт, турбин-зуухны ASME TDP-1 стандартыг зааж өгчээ. Ингэснээр "Тавантолгой цахилгаан станц" нь байгаль орчинд ээлтэй, аюулгүй, найдвартай ажиллагааг хангасан технологиор баригдах юм. ASME буюу "Механик инженерүүдийн Америкийн нийгэмлэг" нь цахилгаан станцын зуух, цөмийн эрчим хүч, цахилгаан шат, дамжуулах хоолой, өргөгч кран зэрэг 600 гаруй технологийн аюулгүй ажиллагааны стандартыг боловсруулан, хөгжүүлж буй нийгэмлэг юм. ASME стандартыг дэлхийн 100 гаруй оронд дагаж мөрддөг төдийгүй дэлхий даяар 130 000 гаруй инженер гишүүдтэй нийгэмлэг ажээ.
Техникийн даалгаврыг хүргүүллээ | ||
Үзсэн: 1165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.