Шууд Chart

Зүүн 4 замын уулзварыг хугацаанаас нь өмнө нээлээ

2013-10-03 13:24:28

Зүүн 4 замын уулзварыг энэ сарын 01-ний 22 цагаас эхлэн 4-ний 22 цаг хүртэл хэсэгчлэн хааж, 6500 м2 талбайд асфальтобетон хучилт шинээр хийхээр төлөвлөсөн бөгөөд тус уулзварын хойд хэсгийг тэнхлэгээр хязгаарлан хааж хөдөлгөөнийг нэвтрүүлж байсан. Харин өчигдөр шөнө тус замыг бүрэн хааж, хучилтын ажлыг 24 цагийн турш хийж гүйцэтгэснээр уулзварыг төлөвлөсөн хугацаанаас хоёр  өдрийн өмнө нээлээ. Одоогоор замын тэмдэглэгээ хийх ажил 60 хувьтай байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Зүүн 4 замын уулзварыг хугацаанаас нь өмнө нээлээ   
Үзсэн: 932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй