“Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиглалтын талбайгаас илрүүлсэн “Метан хий” ордыг “Эрдэнэс Монгол” компани хууль бусаар өөрийн мэдэлдээ шилжүүллээ гэж “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийнхэн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ.
“Метан хий” орд газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдэл нь зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компанид байх ёстой. Үүний үр дүнд компани өмнөхөөсөө ашигтай ажиллаж, Тавантолгойн орд газраас ногдол ашгаа авахаар зорьж байгаа иргэдийн хүлээлт нэг алхам урагшлах боломж бүрдэх ёстой. Гэтэл “Эрдэнэс Монгол” компани “Метан хий” ордыг өөрийн эзэмшилдээ хууль бусаар авлаа гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс мэдээллээ.
Тэдний судалж мэдсэнээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиглалтын талбайгаас илэрсэн метан хийн орд нь 51 тэрбум 340 сая тонн нөөцтэй юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
“Эрдэнэс Монгол” компани метан хий ордыг хууль бусаар шилжүүлж авсан гэв | ||
Үзсэн: 698 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.