ГССҮТ-ийн эмч, ажилтнууд тус эмнэлгийн даргаар Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулж байгаа. Эмч нар өнөөдөр энэ талаар албан ёсны мэдээлэл хийлээ. Тэд "Ц.Энхбаяр даргын томилгоог нэн даруй цуцлахгүй бол тэмцлийн хэлбэрээ эрчимжүүлнэ. Мөн ГССҮТ-ийн 250 гаруй ажилтан, албан хаагч өөрсдийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдөл өгнө" гэдгээ мэдэгдлэ. Мөн эмч нарын энэ үйлдлийг эсэргүүцсэн “Эрүүл мэнд, иргэний хяналт, шинжилгээний зөвлөл” ТББ-ынхан ажил хаясан эмч нарт хариуцлага тооцох хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хүргүүлсэн ч хариуцлага тооцох эрхзүйн үндэслэл байхгүйг хэллээ. Учир нь эмч, ажилтнууд есдүгээр сарын 26-нд ажил хаялт зохион байгуулсан ч яаралтай мэс заслыг хийсэн. Мөн 27-нд өмнөх болон тухайн өдөр төлөвлөсөн 20 гаруй мэс заслыг хийсэн байна.
ГССҮТ-ийн эмч нарт хариуцлага тооцох үндэслэл байхгүй | ||
Үзсэн: 1507 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.