Энэ хаврын тариалалтыг хэвийн явуулахад 6000 тонн шатахуун, харин уринш боловсруулалт, ургац хураалт гээд тариалангийн үйлдвэрлэлд нийт 20 мянган тонн шатахуун шаардлагатайг салбарын яамнаас тооцоолжээ. Одоогоор газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1400 орчим иргэн, аж ахуйн нэгж бий. Тиймээс тариаланчдад нийлүүлэх шатахууныг онцгой албан татвараас чөлөөлж өгөх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлжээ.
Хэрэв Засгийн газар дэмжвэл тариаланчдад 1 литр шатахууныг 1000 төгрөгөөр нийлүүлэх боломжтой гэж Хүнс, хөдөө, аж ахуйн яамны газрын дарга Ц.Болорчулуун ярилаа.
| Тариаланчдад нийлүүлэх шатахууныг 1000 төгрөгөөр худалдах боломжтой | ||
| Үзсэн: 479 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.