Шууд Chart

Ким Чен Ун эцгийнхээ хөшөөний нээлтэд оролцсонгүй

2013-10-03 14:38:26

10 сарын 1-нд БНАСАУ-ын  тэргүүн асан  Ким Чен Ирийн хөшөөг тус улсын нийслэлд Ким Ир Сений нэрэмжит их сургууль үүсгэн байгуулагдсаны ойг тохиолдуулан босгожээ. Ким Чен Ир 1964 онд  Ким  Ир Сений их сургуулийн эдийн засаг-улс төр судлалын факультетыг дүүргэжээ. Ёслолд Засгийн газрын тэргүүн Пак Пон Жу, дэд маршал Чхве Рен Хе, БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам нар болон бусад албан тушаалтнууд оролцсон байна. Харин  Төрийн тэргүүн Ким Чен Ун уг ёслолд оролцоогүй бөгөөд цэцэг илгээсэн байна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ким Чен Ун эцгийнхээ хөшөөний нээлтэд оролцсонгүй  
Үзсэн: 1174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй