Улаанбурхан өвчний дэгдэлтийн талаар өнөөдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, ХӨСҮТ, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Ламбаа болон тус яамны удирдлагууд мэдээлэл хийлээ. Учир нь олон нийтийн нийгмийн сүлжээгээр ХӨСҮТ-д тус өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байсан хэд хэдэн хүүхэд эндсэн талаарх мэдээлэл тарсан юм.
2016 он гарсаар улсын хэмжээнд 16270 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдснээс 3347 нь лаборторийн шинжилгээгээр батлагдсан байна. Харин улсын хэмжээнд энэ оны байдлаар нийт 39734 хүүхэд улаанбурханаар өвчилснөөс 39675 нь эдгэрч, 59 нь эндсэн байна. Энэ нь манай орны хувьд эндэгдлийн 0.3 хувийэ эзэлж байгаа гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч байгаа үед нийт өвчлөлийн 5-10 хувь нь энддэг гэсэн судалгаа байдаг ажээ.
Манай улсын хувьд улаанбурхан өвчнийг 0-8 сартай хүүхдүүд ихээр тусч байгаа нь вакцин тариулах нас нь болоогүй, дархлаажуулалт суугаагүй байдагтай холбоотой гэж албаныхан ярьж байна.
ЭМС-ийн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Ламбаагийн ярьж буйгаар энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга зам эхчүүд жирэмсэн байхдаа дархлаагаа сайжруулахад онцгой анхаарахад орших гэнэ.
Түүнчлэн хэвлэл мэдээллээр гарсан шиг аппарат дутагдалтай, ор хүрэлцэхгүй байгаа гэх мэт шалтгаанаас болж хүүхэд эндээгүй гэх тайлбарыг холбогдох албаныхан өгч байлаа.
| Энэ онд улаанбурхан өвчнөөр 59 хүүхэд энджээ | ||
| Үзсэн: 395 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.