Шууд Chart

Зөвхөн хуулиар барилгын салбарын ослыг бууруулах боломжгүй

2016-04-15 16:58:45

Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг өнгөрсөн онд шинэчлэн баталсан. Гэхдээ барилгын талбарт хүний амь нас эрсдэх байдал төдийлөн буурахгүй байна. Судалгаанаас харвал 2014  онд барилгын ослын улмаас 21 хүн амь насаа алдаж байсан. Тэгвэл өнгөрсөн онд 12 хүн амь насаа алдсан байна.

Барилгын салбарт амь насаа алдахаас гадна насаараа хөдөлмөр эрхлэх боломжгүй болж байгаа хүн олон байна. Барилга, хот байгуулалтын яамнаас өгч байгаа статистик мэдээллээс харвал 2013 онд 18 хүн, 2014 онд 7, харин өнгөрсөн онд 6 хүн тахир дутуу болсон байна.

2015 онд шинэчлэн баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль өмнөх хуулиудаас илүү чанаржсан. Жишээ татахад барилгын ослоос сэргийлэх ажлыг барилгын талбар, зураг төслөөс нь эхэлж байхаар болжээ.

Барилгын талбайд ажиллаж байгаа л бол аюулгүй ажиллагааны зааварчилгаа авах, ажлын хувцас, хамгаалалтын хэрэгсэлтэй байх ёстой. Хэрвээ энэ шаардлагыг ажил олгогч биелүүлээгүй тохиолдолд та ажил гүйцэтгэхээс татгалзах эрхийг хуулиар олгосон. Ийм шаардлага тавилаа гээд таныг ажлаас халах эрх байхгүй. Барилгын салбарт ажиллаж байгаад осолд өртсөн хүн  хөдөлмөрлөх чадвараа алдаж, амьдралын баталгаа нь ч тэр хэрээрээ буурах учраас хууль дүрмээ мөрдөх зайлшгүй шаардлага байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зөвхөн хуулиар барилгын салбарын ослыг бууруулах боломжгүй  
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-04-16 08:15
Манайх шиг хоцрогдсон технологи , материал хэрэглэл ашиглан , хөдөлмөр хамгаалал бэхэлгээ , хайш хамгаалалт , хамагаалалтын иж бүрэн хувцөс хэрэглэл , хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг сахин хамгаалах хүн нь барилга дээр ганц хүн байх ба тэр нь дэвтэр дээр гарын үсэг зуруулаадл болоо .Тэгээд л өрөөндөө суучихна . Солонгост бол өчнөөн олон ХАБын хүмүүс байнга цааш нааш холхин зааварчлага өгөн шаардлага тавьж байдаг . Ажилчдын ажлын хамгааллын гутал малгай , хамгаалах хэрэгсэл бүс олс зэргййг тавьж өгдөг
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-04-15 20:52
зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй шүү дээ.

Бидэнтэй нэгдээрэй