Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль “Эрдмийн чуулган”-аа зохион байгууллаа. 58 дахь жилдээ болж буй залуу судлаачдын энэхүү чуулганаас анагаахын шинжлэх ухааны салбарт шинэчлэл болох олон бүтээл төрдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Дэлхийд 50-80 сая гэр бүл үр хүүхэдгүй амьдарч байна. Харин Монгол Улсын нийт гэр бүлийн 12-13 хувьд үргүйдэл тохиолддогийг судалж тогтоожээ. Тиймээс үүнийг шийдэх гол аргуудын нэг нь үр шилжүүлэн суулгах ажлын үр дүнг нэмэгдүүлэх хэмээн харуулахдаа 10 хувиар нэмэгдүүлэх боломжтойг хэлэв.
Энэ үеэр АШУҮИС-ийн эмгэг бүтэц үйл судлалын тэнхимийн багш, доктор Э.Одхүүгээс тодруулахад “Анагаахын шинжлэх ухааны салбарт дэвшил авчрах 10 шилдэг илтгэлийг өнөөдрийн чуулганаар хэлэлцлээ. Тэдний нэг нь Монгол хүний гавлын ясны хөгжлийн үзүүлэлтийг хэмжсэн С.Болормаагийн бүтээл байлаа. Сүүлийн жилүүдэд нүүр амны эмгэг нэмэгдэх хандлагатай болсон. Тиймээс Монгол хүний онцлогийг илтгэсэн энэхүү судалгаа эмчилгээний үр дүнг сайжруулна” гэв.
Сонирхуулахад эрдмийн чуулганаас шалгарсан шилдэг илтгэлийг 15 сая төгрөгөөр санхүүжүүлэх юм байна. Дээрх сургуулийн дэргэд байдаг “Залуу судлаачдыг дэмжих сан”-гаас өнгөрсөн онд 500, энэ жил 850 сая төгрөгөөр судлаачдынхаа бүтээлд хөрөнгө оруулжээ.
| “Эрдмийн чуулган” зохион байгуулагдлаа | ||
| Үзсэн: 352 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.