Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 16270 хүн Улаан бурхан өвчний сэжигтэй тохиодолоор бүртгэгдэж, 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Эдгээрийн дийлэнх нь буюу 62 хувь нь 0-8 сартай болон 15-29 насныхан байв. Түүнчлэн ЭХЭМҮТ-д өдөрт 100-180 хүүхэд хандаж байгаагийн 20 орчим нь дээрх өвчний шинж тэмдэгтэй иржээ.
Тиймээс өнөөдрийн байдлаар БГД-ийн Эрүүл мэндийн төв хэр их ачаалалтай байгааг жишээ болгон тодруулахад хүүхдийн эмнэлэг нь он гарснаас хойш 512 өвчтөн хүлээж авснаас 180-ийг нь хэвтүүлэн эмчилсэн байна. Түүнчлэн ямар нэгэн эндэгдэлгүйгээр, хүч нэмэгдүүлэн ажилласан гэнэ. Дээрх эмнэлэгт сарын өмнө тус өвчний шинж тэмдэгтэй 20-30 хүүхэд хандаж байсан бол сүүлийн өдрүүдэд 2-3 болж буурчээ.
| Улаан бурханаар өвчилсөн хүүхдийн тоо багасч байна | ||
| Үзсэн: 500 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.