Шууд Chart

УИХ-ын дарга, Ерөнхий сайдад дахин шаардлага хүргүүллээ

2013-10-03 16:01:57

УИХ-ын намрын ээлжит бус чуулганы нээлтийн үеэр улс орны эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагааны талаар МАН-ын бүлэг байр сууриа илэрхийлж дүгнэлт гаргасан. Ингэхдээ нэг жилийн хугацаанд улс орны эдийн засгийг хүндрэлд оруулж, хариуцлагагүй ажилласан Засгийн газар, холбогдох яамд, Монголбанкны удирдлагатай зохих хариуцлага тооцохыг УИХ дахь олонхийг бүрдүүлж буй АН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс шаардсан юм. Гэтэл энэ талаар холбогдох албан тушаалтнууд одоо болтол ямар нэг хариу, тайлбар ирүүлээгүй байна. Иймээс УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт өнөөдөр дахин шаардлага хүргүүллээ.  

Нийтэлсэн: Б.Баярт

УИХ-ын дарга, Ерөнхий сайдад дахин шаардлага хүргүүллээ   
Үзсэн: 2530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-10-04 13:20
Улс төрч та нарын болсон болоогүй шаардлага яах вэ. Бусад юмны тухай өгүүлэх ёстой байна. Жишээ нь Зохиолчдын хороог Эрдэнэ-Очир гэгч хөгийн архичин өнгөрсөн дөрвөн жилд замруулж ирлээ. Энэ хүнийг даруйхан энэ ордноос зайлуулах хээргтэй. Тэр Мөнхцэцэг гэж нөхөр нутгийнхаа нэг архичныг алийн болгон чирж явах гээд байгаа юм бэ. Шинэчлэл хийнэ гэж амласан юм бол тэгээд шинэчлээч дээ.

Бидэнтэй нэгдээрэй