Шууд Chart

Цас, мөс хайлуулах бодис 500 тонныг нэмж авна

2013-10-03 17:22:48

Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэл өвөлжилтийн ажилд эрчимтэй бэлтгэж байна. Тэд энэ өвөл нийслэлийн төвийн хэсгийн 260 км замын цас, мөс хальтиргаа гулгааг  цас шүүрдэж хусдаг, бодис цацдаг “Камаз” маркийн 5 машин, бодис цацдаг төхөөрөмж суурьлуулсан 6 “Портер”,  “Автотрейлер” 1, “Ковш”  2, “Hino” маркийн 2 машинтайгаар харицан ажиллах юм. Өмнөх жилүүдэд зам цэвэрлэгээний ажилтнууд  цэвэрлэдэг байсан бол энэ жилээс ногоон байгууламжийн цэцэрлэгчид, зам цэвэрлэгээний машины ажилтнууд зэрэг улирлын чанартай ажил гүйцэтгэдэг хүмүүсээр хүний нөөцөө нэмэгдүүлж нийт 140 хүн ажиллахаар боллоо. Одоогоор нөөцөнд 300 тн цас хайлуулах давс бэлэн байгаа бөгөөд Захирагчийн Ажлын Албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс нэмж 500 тн бодис авахаар тендер зарлалаа. Мөн байгаль орчинд хор нөлөөгүй цас мөс арилгагч шингэн уусмалыг энэ өвөл шинээр туршиж үзэх юм байна. 

Нийтэлсэн: Б.Баярт

Цас, мөс хайлуулах бодис 500 тонныг нэмж авна  
Үзсэн: 1533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй