90 жилийн түүхтэй барилгын салбарын үсрэнгүй хөгжил сүүлийн хоёр жилийн эдийн засгийн хямралаас болоод сулрах хандлагатай байна. Тиймээс салбараа хямралаас хэрхэн алдагдалгүй аварч гарах боломжийн талаар Барилгын салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө.
Барилга барих нэг хэрэг. Стандартад хүрсэн хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлнэ гэдэг тусдаа асуудал шиг явж ирсэн. Тэгвэл барилгын салбарт шууд ашиглах Евро стандартыг орчуулан бэлэн болгосон байна. Чанаргүй байр худалдан аваад 20-30 жил зээл төлдөг гэсэн гомдол гарахгүй байх боломж бүрдсэн гэдгийг салбарынхан онцоллоо.
Байшин барихад ашиглаж байгаа материалын бараг 50 хувийг гаднаас авдаг байсан бол одоо 70 хувийг нь дотооддоо үйлдвэрлэж байна. Барилгын материал үйлдвэрлэдэг 700 гаруй үндэсний үйлдвэрлэгч идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Энэ бол хямралыг даван туулах бас нэг чадвар гэж тэд үзэж байна.
Инженерийн дэд бүтэц бол барилгын салбарын амин судал нь. Үүнийг Засгийн газар зөв зохион байгуулж чадвал тэр судсаар цус гүйх болно. Өнөөдрийн байдлаар 21 аймагт инженерийн дэд бүтцээ шийдчихсэн гэж салбарын сайд хэллээ.
Барилга бүтээн байгуулалтын салбарт 100 мянган хүн ажилладаг. Энэ удаа барилгын салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулж салбарынхаа цаашдын чиг хандлага, тогтвортой хөгжих боломжийн талаар ярилаа. Тавдугаар сард барилгын салбарын ажилчдын 40 хувийг бүрдүүлдэг эмэгтэй барилгачдын зөвлөгөөнийг мөн зохион байгуулах боллоо.
| Барилгын салбарт Евро стандартыг мөрдөнө | ||
| Үзсэн: 365 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.