Өнөөдөр сумдын малын эмч нарыг сургалтад хамрууллаа. Тус сургалтаар манай орны хувьд тулгамдсан асуудал болоод байгаа шүлхий өвчний талаар ярилцсан юм.
Шүлхий өвчний вирус салхиар 20-50 метр зайд халдварладаг байна. Мөн малын туурай, зэрлэг амьтны нүүдэл, хүн техникийн хөдөлгөөнөөр ч тархаж болдог. Тиймээс орон нутагт шүлхий өвчин илэрсэн тохиолдолд газар авахуулахгүй, таслан зогсоох чадвар чухал байгааг гадны төлөөлөгчид онцолж байлаа. Энэ талаар Японы амьтны эрүүл ахуйн үндэсний хүрээлэнгийн гоц халдварт өвчний судалгааны менежер Казуо Ёошида “Шүлхий өвчинтэй тэмцэнэ гэдэг дан ганц Монгол Улсын асуудал биш. Хөрш зэргэлдээ болон бүс нутгийн улс орнууд ч үүнд анхаарал хандуулах ёстой гэж бодож байна. Тиймээс энэхүү улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн хүрээлэн болон Япон улстай хамтран шүлхий өвчнийг эрт илрүүлэх, мэргэжилтнүүдээ чадавхижуулах төслийг гурван шаттай хэрэгжүүлнэ. Бид орон нутгийн мэргэжилтнүүдийг Шүлхий гарсан малчны хотноос хамгийн их эрсдэлтэй, вирус тараасан байж болзошгүй малыг олох. Мөн тухайн малчны хотонд хорио цээр тогтоож бусад айлуудад халдварлуулахгүй байх ажлыг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг болохыг зорьж байна” гэлээ.
Шүлхийн вирус нь маш өчүүхэн хэмжээтэй, мөн өндөр хувьсамтгай чанартай байдаг. Тиймээс олон улсын мал, амьтны халдварт өвчний А ангилалд багтдаг. Маш богино хугацаанд олон төрлийн мал амьтныг хамран, сум, аймаг, улс, тив дэлхийд дамжин тархах аюултай. Энэ өвчнийг таслан зогсооход олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа сайжруулж, голомт бүхий улс орнуудад эрт илрүүлгийг сайжруулахад анхаарах шаардлагатай болсон байна.
| Шүлхий өвчний вирус салхиар 20-50 метрийн зайд халдварладаг | ||
| Үзсэн: 1066 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.