Шууд Chart

Бор-Өндөр хүртэлх 540 км нефтийн хоолой дамжуулах ажлын тендерийг зарлана

2016-04-18 16:34:26

Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих Засгийн газрын тогтоол гарч, байршлыг тогтоосон. Үүний дараа газрын тос боловсруулах үйлдвэр барих компаниудын уралдаант шалгаруулалтыг зарлаж, материал хүлээж авсан байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчдыг сонгох уралдаанд дөрвөн концсерциум хүсэлтээ ирүүлжээ. Тус үйлдвэрийг барихтай холбоотой дараагийн ажил Нефть дамжуулах хоолойг концессын гэрээгээр барих ажлыг эхлүүлэх ажлын хэсэг байгуулагдсан.

Зохион байгуулалтын  бэлтгэл ажил дуусахаар ойрын хугацаанд Дорнод аймгаас Хэнтий аймгийн Бор-Өндөр хүртэлх 540 км нефтийн хоолой дамжуулах ажлын тендерийг зарлах ажил эхлэхэд бэлэн болсон байна. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ингэж ярилаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бор-Өндөр хүртэлх 540 км нефтийн хоолой дамжуулах ажлын тендерийг зарлана  
Үзсэн: 461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй