Өнөөдөр олон улсын хөшөө дурсгалыг хамгаалах өдөр тохиож байна. Манай улсад түүх дурсгалын гэрч болсон хөшөө дурсгал олон бий. Тиймээс олон улсын энэ өдрийг хөшөө дурсгалын түүхийг судлах, хамгаалах ажилд түлхүү анхааран тэмдэглэж байна. Зарим хүний буруутай үйл ажиллагаа, ашиг хонжоо хайх хомхой сэтгэлээс болж олон хөшөө дурсгал устжээ. Тухайлбал, машин зам дагуух хөшөө, баримал зам тээврийн ослын золиос болох нь их байдаг бол зэс, гуулин хөөмөл дурсгалуудыг 1990-ээд оны үед тайраад аваад явсан тохиолдол цөөнгүй гарсан байдаг. Тиймээс энэ өдрийг хөшөө дурсгалаа хайрлаж, хамгаалах зан үйлийг хэвшүүлэх зорилгын хүрээнд тэмдэглэх юм байна. Аймаг бүр газар нутгийнхаа бэлгэ тэмдэг болсон хөшөө дурсгалуудыг сүндэрлүүлдэг.
Улаанбаатар хот 200 орчим хөшөө дурсгалтай. Жил ирэх тусам хөшөө дурсгалын тоо өсч ирсэн байна. Жил тутамд хөшөө дурсгалыг сэргээн засварлахад зориулж 100 орчим сая төгрөг тусгадаг ч тэр нь хаанаа ч хүрэлцдэггүй гээд асуудал их байдаг аж.
| Хөшөө дурсгалыг сэргээн засварлахад жилд 100 орчим сая төгрөг зарцуулдаг | ||
| Үзсэн: 674 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.