Өнөөдөр буюу энэ сарын 4-нд Чингисийн талбайд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Эл өдөрлөг нь Монгол Улсад шинэ үеийн нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлогтой юм. Өдөрлөгт нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, их, дээд сургуулиуд болон ММНБИ-ийн үйл ажиллагаа, зорилго чиглэл, нийгэмд хэрэгжүүлж буй үүрэг оролцоог иргэд, аж ахуйн нэгж, хууль тогтоогч нарт таниулах зорилготой. Дээрх байгууллагууд өөрсдийн үйлчилгээ бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулах, сурталчилж санхүүгийн зөвлөгөө үзүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлнэ.
Чингисийн талбайд өдөрлөг болно | ||
Үзсэн: 1239 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.