Шууд Chart

200 мянган тонн нүүрсийг хямд үнээр хүргэнэ

2013-10-04 09:50:59

Шинэчлэлийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж эхэллээ. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас иргэдэд Багануурын уурхайн нүүрс нэг тн нь 80 мянган төгрөгөөр хүрч эхэлснээс хойш зээл дэх нүүрсний үнэ 100-120 мянган төгрөг болж хямдарсан. Анх дөрвөн вагон нүүрстэй, 10 цэгээр борлуулалтаа эхэлж байсан “Нүүрс” хөтөлбөр энэ жил 10 вагон нүүрсийг 55 цэгээр борлуулж ажлаа эхэллээ. “Нүүрс борлуулах цэгээр дамжин иргэдэд очих 40 кг-аар савласан шуудай нүүрс 3200 төгрөг, өөрөөр хэлбэл, нэг тн нүүрс 80 мянга орчим төгрөгийн үнэтэй байх болно гэж хөтөлбөрийн зохицуулагч, ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх хэллээ. Мөн Багануурын уурхай, төмөр зам, эрчим хүчний яам, цэрэгт албан хаагчид, жолооч, борлуулагч гэх мэт олон хүний оролцоотойгоор иргэдэд нүүрс очно” гэж хөтөлбөртэй танилцсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн юм. Өнгөрсөн жил ийм зохион байгуулалттайгаар иргэдэд 95 мянган тн нүүрс хүргэсэн бол энэ өвөл 200 мянга гаруй тн нүүрс түгээхээр бэлтгэж байна.  Багануурын уурхай нөөцөө сайн бэлтгэсэн бөгөөд 700 мянга гаруй тоннын нөөц бий гэнэ.  Хөтөлбөрийн хүрээнд  40 кг-аар савласан нүүрсийг иргэдэд гэрийнх нь хаягаар хүргэж өгөхөөр төлөвлөж байна.

Нийтэлсэн: Б.Баярт

200 мянган тонн нүүрсийг хямд үнээр хүргэнэ   
Үзсэн: 1547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй