Шууд Chart

“Нарантуул” захын галыг унтраасан аврагчдыг шагнаж урамшууллаа

2013-10-04 10:00:43

"Нарантуул" олон улсын худалдааны төвийн хүнсний зах болон "Сандей" худалдааны төвд гарсан гал түймрийг унтраах үйл ажиллагаанд мэргэжлийн ур чадвар гарган ажилласан Онцгой байдлын албан хаагчдад Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өчигдөр шагнал гардууллаа. Шадар сайд албан хаагчдад хандан “Та бүхний ажил минут секундээр хэмжигддэг эр зориг, тэсвэр тэвчээр хатуужил шаардсан амаргүй алба. Наран туул хүнсний захад гарсан их хэмжээний түймрийг зургаахан минутын дотор амжин очиж,  мэргэжлийн ур чадвар гарган иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын их хэмжээний өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас аврах хамгаалж чадсан та бүгдээрээ бахархаж байна. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа аврагчдын хувцас хэрэглэл,  аврах багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг бид үе шаттайгаар шинэчилж байна. Тухайлбал Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагын шугамаар гал унтраах зориулалттай 22 төрлийн автомашиныг улсын баяр наадмын өмнө  оруулж ирснээр Нийслэлийн хэмжээний аврах гал унтраах ангиудад техникийн шинэчлэлийг хийж  чадсан юм.  Энэ нь ч бодит үр дүнгээ өгч дээрхи томоохон гал түймрийг унтраахад чухал дэмжлэг боллоо” гэж  хэллээ. Энэ өдөр мэргэжлийн ур чадвар тэсвэр хатуужлыг үнэлж, Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр долоон албан хаагч,  “Онц гал сөнөөгч” тэмдгээр арван албан хаагчдыг дагалдах мөнгөн шагналын хамт шагнаж урамшууллаа.

Нийтэлсэн: Б.Баярт

“Нарантуул” захын галыг унтраасан аврагчдыг шагнаж урамшууллаа   
Үзсэн: 2092 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-10-05 21:01
энэ бичлэгийг үзэж болох уу
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-10-05 21:01
энэ билэгийг үзмээр байна.Бүрэн эхээр нь...

Бидэнтэй нэгдээрэй