Шууд Chart

“Төмсний үнийг тогтворжуулах” аяныг эхэллээ

2016-04-20 14:08:33

Төв аймгийн Жаргалант сумынхан “Төмсний үнийг тогтворжуулах” аяныг эхэллээ. Сумын тариаланчид эх орны хөрсөнд тариалсан төмсийг хямд үнээр буюу 600 төгрөгөөр худалдана. Тэд сайн чанарын “Гала” сортын төмсөө ченж, сүлжээ дэлгүүрээр дамжуулж биш өөрсдөө хэрэглэгчдэд  шууд хүргэх юм.

Ингэж төмсийг онцолж байгаа нь Хятадаас оруулж ирсэн бусад сортын төмсийг иргэд өндөр үнээр авахыг бууруулах зорилготой гэж “Жаргалант Эрдэнэ толгой” хоршооны дарга н.Болдбаатар, Жаргалант сумын газар тариалангийн мэргэжилтэн н.Батболд нар ярилаа.  Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Төмсний үнийг тогтворжуулах” аяныг эхэллээ  
Үзсэн: 420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй