Шууд Chart

Төрийн ордны кино театр нээлтээ хийлээ

2013-10-04 10:27:03

Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрээр иргэд төрийн ордондоо чөлөөтэй нэвтэрч  түүхийн музейтэй танилцан, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл илэрхийлж эзэн Чингисийнхээ хөшөөний дэргэд зурагаа татуулах боломжтой болсон. Харин өнөөдрөөс эхлэн Төрийн түүхийн музейд   кино үзэх боломжтой боллоо. Төрийн ордон дахь бичил кино театрын  нээлт  өчигдөр боллоо.   “Дэлхийн олон орны төрийн ордонд үзвэрийн ийм танхим байдаг бөгөөд зочиддоо зориулан үүх түүхээ таниулах богино хэмжээний кино үзүүлдэг.  Ийм жишгийг бий болголоо”  гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг тууз хайчлах ёслолын үеэр хэллээ. Төрийн түүхийн музей дэх кино театрын анхны үзэгчид “Монгол төрийн түүхийн товчоо” баримтат киног үзсэн байна.

Нийтэлсэн: Б.Баярт

Төрийн ордны кино театр нээлтээ хийлээ   
Үзсэн: 1712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй